Komunikaty PR

Монголын зах зээлд төлбөр тооцоог сайжруулахаар Капитрон банк Thunes-ийн Глобал Шууд Сүлжээний Үйлчилгээнд нэгдлээ

2025-06-11  |  04:55:03
SINGAPORE, SINGAPORE, June 11, 2025 /EINPresswire.com/ -- Сингапур Улс - Дэлхий даяар мөнгө шилжүүлэх Smart Superhighway болох Thunes Монгол Улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллага Капитрон Банктай стратегийн хамтын ажиллагаатай болсноо зарлалаа. Капитрон Банкны бизнес, жижиглэнгийн худалдааны харилцагчид Thunes-ийн Глобал Шууд Сүлжээнд нэгдсэнээр дэлхий дахины банкны данс, гар утасны хэтэвч, карт, бэлэн мөнгө авах газар руу хил дамнан шууд мөнгө шилжүүлэх боломжтой болно.

Монгол Улсын экспортын хэмжээ жил ирэх тусам хоёр оронтой тоогоор өсөж байгаа өнөө үед хил дамнасан гүйлгээг үр ашигтай, аюулгүй, зардал багатай шилжүүлэх эрэлт нэмэгдсээр байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын санхүүгийн түүхэнд чухал үйл явдал болж, хэрэглэгчид, бизнесийн аль алинд дэлхийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг ойртуулж, үйлчлүүлэгчдийг санхүүгийн хүртээмжтэй, үр ашигтайгаар чадавхжуулж байна. Thunes-ийн дэлхий дахины өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа, Капитрон Банкны санхүүгийн инновацын тууштай байдлын үр дүнд Монгол Улсын үйлчлүүлэгчид олон улсын төлбөр тооцоог шуурхай, найдвартай хийх боломжтой болно.

Thunes-ийн Глобал Шууд Сүлжээний Гишүүний хувьд Капитрон Банк гүйлгээний хурд, хяналт, харагдац, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Thunes-ийн SmartX Төрийн Сангийн Систем, Fortress-ийн Нийцлийн Платформыг ашиглаж эцэстээ харилцагчийн үйлчилгээг саадгүй хангана.
Капитрон Банкны Гүйцэтгэх Захирал Батцэнгэлийн Үүрцайхбаатар хэлсэн үгэндээ “Бид үйлчлүүлэгчдийнхээ өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн санхүүгийн шилдэг шийдлүүдийг санал болгож, инновацын төлөө тууштай ажиллахыг эрмэлздэг. Бид Thunes-ийн найдвартай, өргөн цар хүрээтэй сүлжээнд нэгдсэнээр Монголын бизнес, хувь хүмүүст хил дамнан мөнгө шилжүүлэхэд илүү хурдан, илүү үр ашигтай, илүү хямд арга замыг санал болгох боломжтой" хэмээн онцолжээ.

Thunes-ийн Хятадын Бүсийн Стратеги Хариуцсан Захирал Дафне Хуан “Бид Капитрон банкийг Глобал Шууд Сүлжээний Гишүүнээр элсүүлж байгаадаа баяртай байна. Монгол Улс эрч хүчтэй, хөгжиж буй санхүүгийн экосистемтэй бөгөөд бидний энэхүү хамтын ажиллагаа Монгол Улсын бизнес, хувь хүмүүсийн санхүүгийн холбоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид дэлхий даяар мөнгө шилжүүлэх Smart Superhighway-г өргөжүүлэн тэлэхдээ Капитрон зэрэг банкнуудад үйлчлүүлэгчид, эдийн засагт ашигтай дэлхийн төлбөр тооцооны шинэ замыг нээх боломжийг олгож байна.” гэж хэлжээ.

— ТӨГСГӨЛ —

Холбоо барих:
Амелиа Фэйрбэйрн, Headland, thunes@headlandconsultancy.com
Анна Бирдсалл-Стронг, Брэнд ба Олон Нийттэй Харилцах Албаны Захирал, anna.birdsall@thunes.com

Thunes-ийн тухай:
Thunes бол дэлхий даяар мөнгө шилжүүлэх Smart Superhighway юм. Thunes-ийн өмч болох Глобал Шууд Сүлжээ Гишүүдэд бодит цаг хугацаанд 130 гаруй улс, 80 гаруй валютаар төлбөр тооцоо хийх боломжийг олгодог. Thunes-ийн сүлжээ нь дэлхий дахины 7 тэрбум гаруй гар утасны хэтэвч, банкны данс, болон GCash, M-Pesa, Airtel, MTN, Orange, JazzCash, Easypaisa, AliPay, WeChat Pay зэрэг 320 гаруй төлбөр тооцооны аргаар 15 тэрбум карттай шууд холбогддог. Thunes-ийн Глобал Шууд Сүлжээ Гишүүдээ дэлхийн хэмжээнд бодит цаг хугацаанд төлбөр тооцоо хийхдээ хосгүй хурд, хяналт, харагдац, хамгаалалт, зардлын хэмнэлтийг хангаж, дэлхий даяар тархсан, SmartX Төрийн Сангийн Систем, Fortress-ийн Нийцлийн Платформ-оороо бусдаас ялгардаг.

Thunes-ийн Глобал Шууд Сүлжээний Гишүүдэд Uber, Deliveroo зэрэг онлайн платформын эдийн засгийн томоохон компаниуд, Grab, WeChat зэрэг супер аппликейншууд, MШO, финтек, PSP болон банкнууд багтдаг. Сингапурт төвтэй Thunes Барселон, Бээжин, Дубай, Хонг Конг, Йоханнесбург, Лондон, Манила, Найроби, Парис, Эр-Рияд, Сан Франциско, Шанхай зэрэг 13 байршилд оффистой. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.thunes.com/хаягаар зочилж авна уу.

Капитрон банкны тухай:
Капитрон банк уян хатан, үйлчлүүлэгчид чиглэсэн арга барил, инновацад тууштай ханддаг гэдгээрээ алдартай Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банкнуудын нэг юм. Байгууллага, ЖДҮ, жижиглэнгийн худалдааны харилцагчдад үйлчилдэг энэхүү банк нь Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж буй гол салбаруудын хэрэгцээнд нийцүүлэн худалдааны санхүүжилт, төслийн зээлээс эхлээд дэвшилтэт дижитал банк зэрэг олон төрлийн санхүүгийн шийдлүүдийг санал болгодог.

Монгол Улсын хил дамнасан банкны үйл ажиллагааг өөрчлөхийг зорьж буй Капитрон банк нь Thunes компанийн олон улсын төлбөр тооцооны бодит цаг хугацааны шийдлийг нэвтрүүлснээр томоохон амжилтад хүрсэн. Энэхүү дэвшилтэт, шинэлэг технологийн систем хэрэглэгчдэд олон улсын гүйлгээг илүү хурдан, илүү найдвартай, ил тод байдлаар илгээх, хүлээн авах боломжийг олгодог. Капитрон банк нь Thunes-тэй хамтран ажилласнаар Монголын бизнес, хувь хүмүүст олон улсын санхүүгийн экосистемтэй саадгүй холбогдох боломжийг олгож, дэлхийн төлбөр тооцооны хүртээмжийг шинэ түвшинд хүргэж байна. Капитрон банк тогтмол өсөж хөгжин Монгол Улсын санхүү, харилцагчдынхаа илүү гэгээлэг, цэцэглэн хөгжих ирээдүйн төлөө тууштай ажилласаар байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.capitronbank.mnхаягаар зочилж авна уу.

Sylvia McKaige
Salween Group
sylvia.mckaige|salweengroup.com| |sylvia.mckaige|salweengroup.com

Legal Disclaimer:

EIN Presswire provides this news content "as is" without warranty of any kind. We do not accept any responsibility or liability for the accuracy, content, images, videos, licenses, completeness, legality, or reliability of the information contained in this article. If you have any complaints or copyright issues related to this article, kindly contact the author above.

Newseria nie ponosi odpowiedzialności za treści oraz inne materiały (np. infografiki, zdjęcia) przekazywane w „Biurze Prasowym”, których autorami są zarejestrowani użytkownicy tacy jak agencje PR, firmy czy instytucje państwowe.
Ostatnio dodane
komunikaty PR z wybranej przez Ciebie kategorii
EIN Newswire BRAK ZDJĘCIA
2025-07-14 | 07:55:09

Bliss Bites NYNJ Announces Expansion of Charcuterie Services Across New York and New Jersey

Bliss Bites NY NJ LogoBliss Bites Charcuterie boardBliss Bites Grazing TableBliss Bites NYNJ offers handcrafted catering and gourmet boards designed to elevate events across New York and New Jersey.Bliss Bites NYNJ consistently delivers elegant,
EIN Newswire BRAK ZDJĘCIA
2025-07-14 | 07:55:09

Early-Stage Startups Embrace Embedded Growth Operators as Alternative to Agencies

ScaleMyStartup introduces a tactical, team-integrated growth model for early-stage companies SAN JOSE, CA, UNITED STATES, July 14, 2025 /EINPresswire.com/ -- In an evolving startup landscape marked by increased competition and reduced marketing
EIN Newswire BRAK ZDJĘCIA
2025-07-14 | 07:55:09

405 Cabinets & Stone Hosts Its BIGGEST SALES EVENT EVER

Savings of up to 75% off on thousands of products405 Cabinets & Stone Hosts Its BIGGEST SALES EVENT EVER Celebrate the Month of July with Historic Savings and Timeless QualityEven with the uncertainty surrounding tariffs and rising material

Więcej ważnych informacji

Jedynka Newserii

Jedynka Newserii

Kongres Profesjonalistów Public Relations

Polityka

W tym tygodniu Komisja Europejska przedstawi projekt budżetu na lata 2028–2034. To będzie pierwsza długoletnia perspektywa czasu wojny

16 lipca Komisja Europejska przedstawi swój pomysł na budżet w kolejnej siedmioletniej perspektywie. Projekt ma przewidywać mniej programów, większy udział kwot niezaplanowanych, a także mechanizmy i rezerwy, które umożliwią szybszą i bardziej elastyczną reakcję na zmieniające się potrzeby. Więcej w nim będzie również środków przewidzianych na wzmocnienie bezpieczeństwa. W maju Parlament Europejski odrzucił w głosowaniu propozycję KE, by budżety przewidziane na okres po roku 2027 konstruować tak jak KPO.

Polityka

P. Müller: Wnioski z ludobójstwa w Srebrenicy szczególnie aktualne w kontekście ukraińskim. Społeczność międzynarodowa nie może przymykać oczu

W ubiegłym tygodniu obchodzono 30. rocznicę ludobójstwa w Srebrenicy, gdzie z rąk Serbów w lipcu 1995 roku zginęło ponad 8 tys. bośniackich mężczyzn i chłopców. To jeden z najciemniejszych rozdziałów najnowszej historii Europy – podkreślali szefowie instytucji UE. – ​To także lekcja dla społeczności międzynarodowej, która nabiera szczególnego znaczenia w kontekście agresji Rosji na Ukrainę – mówi Piotr Müller, europoseł z PiS.

Media i PR

Parlament Europejski wzywa do większej ochrony wolności dziennikarzy. Wiceprzewodnicząca: media mają pełnić funkcję kontrolną, a niektórym rządom to się nie podoba

8 sierpnia br. w państwach członkowskich UE zacznie obowiązywać europejski akt o wolności mediów. Przepisy rozporządzenia mają chronić pluralizm i niezależność mediów. Jak wynika z nowego raportu KE dotyczącego praworządności, wciąż jest to obszar, w którym jest dużo zagrożeń. Również Parlament Europejski wzywa kraje członkowskie do intensywnych wysiłków na rzecz wolności mediów i ochrony dziennikarzy.

Partner serwisu

Instytut Monitorowania Mediów

Szkolenia

Akademia Newserii

Akademia Newserii to projekt, w ramach którego najlepsi polscy dziennikarze biznesowi, giełdowi oraz lifestylowi, a  także szkoleniowcy z wieloletnim doświadczeniem dzielą się swoją wiedzą nt. pracy z mediami.